Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Архангай, Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн төвүүдэд

Санал авч байна - Архангай, Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн төвүүдэд

Дараах аймгийн төвүүдэд мөрдөгдөж байгаа төсөвт байгууллагуудын усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийлгэх саналыг тус Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Архангай аймгийн “Ар ус ундарга” ХХК цэвэр усны тарифыг 3.00 төг/л, бохир усны тарифыг 3.00 төг/л,
  • Баян-Өлгий аймгийн “Суат” ХХК цэвэр усыг 3.60 төг/л, бохир усыг 3.90 төг/л,
  • Завхан аймгийн “Амь ус трейд” ОНӨААТҮГ цэвэр усыг 4.50 төг/л, бохир усыг 4.50 төг/л,
  • Өмнөговь аймгийн “Гүний ус” ХХК цэвэр усыг 4.50 төг/л, бохир усыг 5.20 төг/л,
  • Сэлэнгэ аймгийн “Урсгал ус” ХХК цэвэр усыг 3.50 төг/л, бохир усыг 6.00 төг/л,
  • Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ХХК цэвэр усыг 6.00 төг/л, бохир усыг 5.40 төг/л-ээр батлуулах санал тус тус ирүүлсэн байна.