Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит аравдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит аравдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит 10 дугаар хурлыг 10 дугаар сарын 28-ны өдөр тус Зохицуулах зөвлөлийн хурлын танхимд зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Төв аймгийн Сэргэлэн сумын “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК, Улаанбаатар хотын “Өргөжих хаус” ХХК -ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгалаа.
  2. Улаанбаатар хотын “Баярс констракшн” ХХК, “Омега” ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  3. Говьсүмбэр аймгийн төвийн төсөвт байгууллагуудын усны үйлчилгээний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  4. “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах, шинэчлэх болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-д оруулж буй нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэн, баталлаа.