Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна

Санал авч байна

Захиргааны ерөнхий хуулийн  дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3674 дугаарт  “Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газарт бүртгүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг  Зохицуулах зөвлөлөөс баталсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

Иймд дээрхи “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын төсөлтэй танилцан, холбогдох саналаа 2020 оны 10  дугаар сарын 25-ны дотор Зохицуулах Зөвлөлд ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд санал ирүүлээгүй тохиолдолд дээрх нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн санал өгсөнд тооцохыг анхаарна уу.