Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит есдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит есдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит 9 дүгээр хурлыг 09 дүгээр сарын 30-ны өдөр тус Зохицуулах зөвлөлийн хурлын танхимд зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан “Гантус Өргөө” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
  2. Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр “Тунамал арвижих өргөө” ХХК-д Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  3. Улаанбаатар хотын “Дунд мандал” ХХК, “Юлтүйнатурал” ХХК-иудын усны үйлчилгээний бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  4. "Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл, өрхийн тариф батлах тухай" Зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 38 тоот тогтоолын мөрдөх хугацааг хойшлуулахаар боллоо.