Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум

Санал авч байна - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум

“Ус-Ду” ОНӨААТҮГ-аас Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд мөрдөгдөж буй ус хангамж, ариутгах татуургын тариф баталгаажуулж, шинэчлэх саналаа Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.20 төг/л, аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын тарифыг 3.00 төг/л-ээр,
  • Гэр хорооллын айл өрхөд борлуулдаг цэвэр усны тарифыг 3.00 төг/л-ээр,
  • Цэвэр ус зөөвөрлөх тарифыг 8.00 төг/л-ээр батлуулах санал ирүүлсэн байна.

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.80 төг/л, аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын тарифыг 2.70 төг/л-ээр,
  • Зөөврөөр бохир ус татан зайлуулах тарифыг 15.00 төг/л-ээр батлуулах санал ирүүлсэн байна.