Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Өвөрхангай аймаг

Санал авч байна - Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймагт ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа явуулдаг "Онги ус суваг" ОНӨААТҮГ-аас цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн батлуулах хүсэлтийг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой санал өгөхийг хүсье. Үүнд:

ААНБ-ын цэвэр усны тарифыг 3.15 төг/л, бохир усны тарифыг 2.40 төг/л,

Айл өрхийн цэвэр усны тарифыг 1.80 төг/л, бохир усны тарифыг 1.80 төг/л,

Үйлдвэр, ААНБ-д зөөврөөр түгээх цэвэр усны тарифыг 10.0 төг/л болгон батлуулахаар саналаа ирүүлсэн байна.