Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит долдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит долдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит долдугаар хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, болон усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх зэрэг нийт 8 асуудлуудыг хэлэлцэв.. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Спирт бал бурам” ХХК, Улаанбаатар хотын “Данхаадай” ХХК-иудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай сунгав.
  2. Улаанбаатар хотын “Баатар дулаан хан” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал нэмэв.
  3. Улаанбаатар хотын “Сэнх” ХХК, “Дугуй заг сервис” ХХК, “Энержи бөх бат” ХХК –иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай шинээр олгов.
  4. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хөвсгөл ус суваг” ХХК, Төв аймгийн Зуунмод сумын “Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ-ын төсөвт байгууллагуудын усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийлээ.