Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит зургаадугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит зургаадугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит 6 дугаар хурлыг 06 дугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын НААҮ-ний “Бор-Өндөр хот тохижилт” ОНТҮГ-ын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгалаа.
  2. Улаанбаатар хотын “Голден эко” ХХК, “Улаан суварга хайрхан” ХХК, “Юу Эн Пи Эм Жи Эл” ХХК зэрэг бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай сунгалаа.
  3. Улаанбаатар хотын бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр “Батхан-Оргил” ХХК, “Цолмон марал” ХХК, “Би Юу Экспресс” ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  4. Улаанбаатар хотын “Эмпати хаус” ХХК-ийн усны үйлчилгээний бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  5. Завхан, Баянхонгор, Дорнод аймгуудын зарим сумдын төвийн хэрэглэгчийн болон Улаанбаатар хотын төсөвт байгууллагуудын усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталлаа.