Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит тавдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит 5 дугаар хурлыг 05 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын “Молор трейд” ХХК, “Тэрэлж сувд” ХХК зэрэг бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай сунгалаа.
  2. Өмнөговь аймгийн Ханбогд сумын НААҮ-ний “Хаанзаа сервис” ХХК, Улаанбаатар хотын “Төгс инженеринг” ХХК, мөн бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр “Гео меркури” ХХК, “Сэлэнгэ Эй Би Эс” ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  3. Завхан аймгийн Асгат, Идэр, Отгон, Цагаанчулуут болон Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын төвийн гэр хорооллын усны үйлчилгээний тарифыг шинээр баталлаа.