Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит 4 дүгээр хурлыг 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, хүчингүй болгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Өмнөговь аймгийн НААҮ-ний “Цог-Өрнөх” ОНӨААТҮГ, Цогтцэций сумын НААҮ-ний “Ухаа худаг ус хангамж” ХХК, ОСНААҮ-ний “Паблик сервис” ХХК, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын НААҮ-ний “Талын илч” ОНӨААТҮГ зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай сунгав.
  2. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Хайспийд” ХХК, “Баянмонгол хотхон” ХХК, “Смарт план” ХХК, “Баянгазрын хишиг” ХХК, “Тэргэл мөнх” ХХК, бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний Өмнөговь аймгийн “Жавхалнт говь инвестмент” ХХК, Улаанбаатар хотын “СХД-ийн Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, “Бар сүүлт” ХХК-иудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай сунгалаа.
  3. Улаанбаатар хотын “Хүслийн гурван эрдэнэ” ХХК, “Сэконд вотер” ХХК, “Сайн хүнс трейд” ХХК зэрэг компаниудад бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  4. Улаанбатар хотын НААҮ-ний “Гантус-Өргөө” ХХК болон “УСУГ” ОНӨААТҮГ-ын хооронд үүссэн өр авлагын асуудлыг хэлэлцлээ.
  5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ХК-иудын усны үйлчилгээний хэрэглэгчийн болон усны үйлчилгээний бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг тус бүр шинэчлэн баталлаа.
  6. Мөн Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг шинэчлэн баталлаа.
  7. Дорнод аймгийн Матад сумын ус түгээх байрны усны үйлчилгээний тарифыг шинээр баталлаа.
  8. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Жинст өргөө” ХХК, “Голд компас” ХХК-иудын усны үйлчилгээний бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн, баталлаа.