Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

Санал авч байна -  Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит дөрөвдүгээр хурлаар Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 2 дугаар хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар санал авч байна. Үүнд:

2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцаа

2.9. Хангагч байгууллага шинэ хэрэглэгчийн барилга байгууламжийг Зохицуулах зөвлөлийн мэдээллийн санд бүртгүүлнэ. Дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.9.1. Хангагч нь тухайн барилга, байгууламжид ойролцоо байрлалд, хэрэглэгчдэд засвар үйлчилгээг түргэн, шуурхай үзүүлэх боломжтой байх.

2.9.2. Хангагч нь хэрэглэгчтэй тухайн барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээний гэрээг байгуулсан байна.

2.9.3. Мэдээллийн санд бүртгүүлэх хэрэглэгчийн барилга байгууламжийг ашиглалтанд авсан комиссын акт, дүгнэлттэй байх.

2.9.4. Мэдээллийн санд бүртгүүлэх барилга байгууламжийн айл өрх, аж ахуйн нэгжийн тоо тодорхой байх.

2.9.5. Мэдээллийн санд бүртгүүлэх барилга байгууламжийн ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцлийн хэрэгжилт хангагдсан байх.

2.9.6. Хангагч байгууллага тухайн хэрэглэгчтэй гэрээ байгуулснаар санхүү, эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцлийг хангах.

Иймд холбогдох саналаа 2020 оны 04-р сарын 20-ны өдрийн дотор Зохицуулах зөвлөлд ирүүлнэ үү.