Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит гуравдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит гуравдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит 3 дугаар хурлыг 03 дугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, хүчингүй болгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Булган аймгийн Тэшиг сумын НААҮ-ний “Тэшиг-Ус” ОНӨААТҮГ-ын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тодорхой үүрэг даалгавар, нөхцөлтэйгөөр 3 жилийн хугацаатай сунгав.
  2. Улаанбаатар хотын “Говийн марз хайрхан” ХХК, “Мөнхийн амьд ус” ХХК-иудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай сунгалаа.
  3. Улаанбаатар хотын “Кью Эм Эс” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
  4. Улаанбаатар хотын “Ди Ди прогресс” ХХК, “Тэлмүүн Орд” ХХК-иудын усны үйлчилгээний бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.