Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - “Эрдэнэт Ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК

Санал авч байна -   “Эрдэнэт Ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК

“Эрдэнэт Ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК-аас Орхон аймагт мөрдөгдөж буй цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд 1 литр усны үйлчилгээний тарифыг:

Айл өрх:

  • Цэвэр усны үйлчилгээ: Нийтийн орон сууцанд суугчид 1.55 төг/л, амины орон сууцанд суугчид 2.02 төг/л,
  • Бохир ус татан зайлуулах үйлчилгээ: Нийтийн орон сууцанд суугчид 1.18 төг/л, амины орон сууцанд суугчид 1.45 төг/л-ээр,

Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага:

  • Цэвэр усны үйлчилгээ: ААНБайгууллага 2.80 төг/л, Спирт, архи, пивоны үйлдвэр 3.09 төг/л, Ноос, ноолуурын үйлдвэр 2.86 төг/л,
  • Бохир ус татан зайлуулах үйлчилгээ: ААНБайгууллага 2.03 төг/л, Спирт, архи, пивоны үйлдвэр 2.51 төг/л, Ноос, ноолуурын үйлдвэр 3.09 төг/л-ээр тус тус батлуулах саналаа ирүүлсэн байна.