Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит 2 дугаар хуралдааныг 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох болон бусад асуудлыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын “Далив” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгалаа.
  2. Улаанбаатар хотын “Баганат харш” ХХК-д Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  3. Улаанбаатар хотын “УСУГ” ОНӨААТҮГ-т “Зүмбэр Орд өргөө” ХХК-ийн үүсгэсэн усны үйлчилгээний төлбөр тооцооны талаарх маргааныг хэлэлцэн, уг маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.