Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит нэгдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит нэгдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, хүчингүй болгох болон усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх зэрэг нийт 5 асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу:
1. Улаанбаатар хотын “Сод эгшиг” ХХК, “Юүлтүйнатурал” ХХК-иудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
2. Улаанбаатар хотын “Ганманлай” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
3. Улаанбаатар хотын “Чандмань хүрд” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний дамжин тариф, Сэлэнгэ аймгийн “Урсгал ус” ХХК-ийн Ерөө сумын Бугант тосгон, Алтанбулаг, Цагааннуур сумдад мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг тус тус баталлаа.