Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - “Урсгал ус” ХХК

Санал авч байна -   “Урсгал ус” ХХК

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Урсгал ус” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цагааннуур сум, Ерөө сумдад цэвэр, бохир усны үнэ тариф батлуулах саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Цэвэр усанд ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.43 төг/л, ААНБ-ын тарифыг 2.27 төг/л-ээр,
  • Бохир усанд aхуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.62 төг/л, ААНБ-ын тарифыг 4.00 төг/л, Бохир ус татан зайлуулах зөөврийн тарифыг 4.50 төг/л-р батлуулахаар санал ирүүлсэн байна.