Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит арваннэгдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит арваннэгдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, хүчингүй болгох болон усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх зэрэг нийт 11 асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Зүмбэр-Орд өргөө” ХХК, “Дотоодын цэргийн 05 дугаар анги” зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын “Эрдэнэ хүнс” ХХК, “Даланжин хөгжил транс” ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  3. Улаанбаатар хотын “Комфорт таун инвест” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
  4. Улаанбаатар хотын “Эс Ди Сервис” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл дуусгавар болсонтой холбогдуулан одоо мөрдөж буй бөөний тарифыг хэрэглэгчийн тарифт шилүүллээ.
  5. Увс аймгийн “Чандмань Увс” ХХК, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Дулаан шарын гол” ТӨХК, Улаанбаатар хотын “Багануур-Ус” ОНӨААТҮГ зэрэг ТЗЭ байгууллагуудын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.