Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит есдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит есдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит 9 дүгээр хуралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, хүчингүй болгох болон усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх зэрэг нийт 6 асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын “Ган инженеринг” ХХК, “Өгөөж их бүрд” ХХК-иудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын “Байгууламж” ХХК, “Цээз оргилуун” ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус шинээр олголоо.
  3. Улаанбаатар хотын “Хилийн цэргийн 0288 дугаар анги”-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
  4. Говь-Алтай аймгийн “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.