Нэвтрэх хуудас

Хэвлэх

САНАЛ АВАХ ТУХАЙ – “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоол болон бодлогын төсөл, төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл

САНАЛ АВАХ ТУХАЙ – “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоол болон бодлогын төсөл, төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.89-д “Нийтийн аж ахуйн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлнэ”, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна” гэж тус тус заасан байна.

Энэ ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 79 дүгээр тушаалаар “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг боловсруулах Ажлын хэсэг байгуулж, ШУТИС-ийн зөвлөх багтай уг бодлогын төсөл боловсруулах Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажлуулсан байна. Үүний дагуу дараах бодлогын төслийг боловсруулсан байна. Үүнд:

Иймд дээрх “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоол болон бодлогын төсөл, төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцан, холбогдох саналаа 2019 оны 09 дугаар сарын 15-ны дотор Зохицуулах Зөвлөлд ирүүлнэ үү.