Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит наймдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит наймдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит наймдугаар хуралдааныг 2019 оны  08 дугаар сарын 30 -ны өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах болон усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх зэрэг нийт 7 асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

           Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын “Шинэ яармаг Ханбогд” ХХК, “ЧММ” ХХК, “Ай Вай И Зэт грүпп” ХХК-иудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгов.
  2. Улаанбаатар хотын ОСНАА-н “КСИМС” ХХК, “Баатар дулаан хан” ХХК-иудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгалаа.
  3. Улаанбаатар хотын “Богд-Асар инженеринг” ХХК, “МОНТС” ХХК-иудын бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.