Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - “Ундарга Алтай” ОНӨААТҮГ

Санал авч байна -  “Ундарга Алтай” ОНӨААТҮГ

“Ундарга Алтай” ОНӨААТҮГ-аас Говь Алтай аймгийн  Алтай суманд мөрдөгдөж буй ус хангамж, ариутгах татуургын тариф шинэчлэх саналаа Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

 Цэвэр усны үйлчилгээ:

  • Төвлөрсөн системд холбогдсон аж ахуйн нэгж байгууллагын тарифыг 4.00 төг/л, төвлөрсөн бус тарифыг 10.0 төг/л-ээр батлуулах санал ирүүлсэн байна.

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Аж ахуйн нэгж байгууллагын тарифыг 3.00 төг/л-ээр, зөөврөөр бохир ус татан зайлуулах тарифыг 50000 төг/машинаар батлуулах санал ирүүлсэн байна.