Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит долдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит долдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит долдугаар хуралдааныг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах болон усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх зэрэг нийт 4 асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын “Түмэн наяд хайрхан” ХХК, “Гурван-Оргил таун” ХХК-иудын нийтийн ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулав.
  2. Говь-Алтай аймгийн “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгалаа.
  3. Улаанбаатар хотын “Ханжаргалант-Өргөө” ХХК-ийн бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.