Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - “Хэнтий Ус” ОНӨААТҮГ

Санал авч байна - “Хэнтий Ус” ОНӨААТҮГ

“Хэнтий Ус” ОНӨААТҮГ-аас Хэнтий аймгийн Хэрлэн суманд мөрдөгдөж буй ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний тариф шинэчлэх саналаа Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Цэвэр ус- aхуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.50 төг/л, тоолуургүй тарифыг 2.20 төг/л, ус түгээх байрны тарифыг 2.73 төг/л, төвлөрсөн системд холбогдсон аж ахуйн нэгж байгууллагын тарифыг 2.50 төг/л, төвлөрсөн бус тарифыг 6.00 төг/л-ээр,
  • Бохир ус- aхуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.50 төг/л, тоолуургүй тарифыг 2.20 төг/л, аж ахуйн нэгж байгууллагын тарифыг 3.00 төг/л, зөөврөөр бохир ус татан зайлуулах тарифыг 15.00 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.