Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - “Дорнод НАА” ОНӨААТҮГ

Санал авч байна - “Дорнод НАА” ОНӨААТҮГ

“Дорнод НАА” ОНӨААТҮГ-аас Дорнод аймгийн Хэрлэн суманд мөрдөгдөж буй ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний тариф шинэчлэх саналаа тус Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Цэвэр ус- aхуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.35 төг/л, тоолуургүй тарифыг 1.59 төг/л, аж ахуйн нэгж байгууллагын тарифыг 3.00 төг/л-ээр,
  • Бохир ус- aхуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.20 төг/л, тоолуургүй тарифыг 1.53 төг/л, аж ахуйн нэгж байгууллагын тарифыг 2.70 төг/л-ээр батлуулахаар санал ирүүлсэн байна.