Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - “Эрдэнэт Ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК

Санал авч байна - “Эрдэнэт Ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК

“Эрдэнэт Ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК-аас Орхон аймагт мөрдөгдөж буй ус хангамж, ариутгах татуургын тариф баталгаажуулж, шинэчлэх саналаа Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд 1 литр усны үйлчилгээний тарифыг:

Айл өрх:

  • Цэвэр усны үйлчилгээ: Нийтийн орон сууцанд суугчид 1.20төг/л, амины орон сууцанд суугчид 1.45төг/л, ус түгээх байрны хэрэглэгч 8.75төг/л,
  • Бохир ус татан зайлуулах үйлчилгээ: Нийтийн орон сууцанд суугчид 0.95төг/л, амины орон сууцанд суугчид 1.20төг/л-ээр батлуулах,

Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага:

  • Цэвэр усны үйлчилгээ: ААНБайгууллага 1.45төг/л, Спирт, архи, пивоны үйлдвэр 1.52 төг/л, Ноос, ноолуурын үйлдвэр 1.48төг/л,
  • Бохир ус татан зайлуулах үйлчилгээ: ААНБайгууллага 1.32төг/л, Спирт, архи, пивоны үйлдвэр 1.43 төг/л, Ноос, ноолуурын үйлдвэр 1.60төг/л-ээр батлуулах санал ирүүлсэн байна.