Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хэрэглэгчийн тарифын тогтоолд

Санал авч байна - Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хэрэглэгчийн тарифын тогтоолд

Тус Зохицуулах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний ээлжит хуралдаанаар баталсан 23-р тогтоол буюу Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хэрэглэгчийн тарифын тогтоолд дараах нэмэлт, тодруулгыг оруулахаар төлөвлөж байна. Үүнд:

  1. Төвлөрсөн бохир усны шугамд холбогдсон буюу 24 цаг тасралтгүй бохир ус нийлүүлэх боломжоор хангагдсан хэрэглэгчдээс бохир усны суурь хураамжийг тооцож авна,
  2. 2019 оны 23 дугаар тогтоолын 4-р хавсралтад заасан “Оролтын шугамын голч” гэж тоолуур суурилагдсан шугамын голч бөгөөд үүнд цэвэр усны тоолуур суурилагдсан шугамын голчийг авч үзнэ зэрэг болно.

 

ТЗЭ та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан шинэчлэгдсэн тариф, суурь хураамжтай холбоотой саналаа өгөхийг хүсье.