Нэвтрэх хуудас

Хэвлэх

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын уулзалт, зөвлөгөөн боллоо

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын уулзалт, зөвлөгөөн боллоо

Зохицуулах зөвлөлөөс Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын 180 гаруй төлөөллийг оролцуулсан уулзалт зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Эрчим, хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагууд оролцож, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөмж, мэдээллийг өгснөөс гадна зөвлөгөөнд оролцогчдын тавьсан асуултад хариулт өгөв. 

Түүнчлэн Зохицуулах зөвлөлөөс шинэчлэн баталсан дүрэм, журам, тарифын санал, санхүүгийн тайлан мэдээ боловсруулах болон УХАТ-ын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд зөвлөгөөнд оролцогчдыг мэдээллээр хангав.

Тус уулзалт, зөвлөгөөнөөр тавигдсан илтгэл, мэдээлүүдийг доорх холбоосоор татаж авна уу. 

  1. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хийж буй ажлууд
  2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний зохицуулалт, үр дүн
  3. Эрчим хүчний тусгай зөвшөөрлийн зохицуулалт, дулаан түгээх, хангах үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
  4. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
  5. Хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, анхаарах асуудал
  6. Улаанбаатар хотын ТЗЭ-дийн Санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, харьцуулсан судалгаа
  7. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон өрсөлдөөний тухай хуулиудын танилцуулга
  8. УХАТ-ын ТЗЭ байгууллагуудын үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах, тарифт тусгасан элэгдлийн зардлыг хянах тухай
  9. ТЗЭ-дийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, үнэлгээ, дүгнэлт
  10. Усны үйлчилгээний төлбөр тооцоо, өр авлагын өнөөгийн байдал
  11. УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга
  12. Зардал,орлогын бүртгэл, тооцонд анхаарах зүйл