Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг болно

Тус Зохицуулах зөвлөл нь Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, санал, өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, зөвлөмжөөр хангах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ сонсъё” уриан дор улсын хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өдөрлөгийн арга хэмжээг удирдан зохион байгуулах ажилтны цахим хаяг, холбоо барих утасны дугаарыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор Зохицуулах зөвлөлийн 70147447 утсаар мэдэгдэнэ үү.

 Удирдамжийг эндээс татаж авна уу.