Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗҮҮН БҮСИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗҮҮН БҮСИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс санаачлан Зүүн бүсийн сургалт, семинарыг 2018 оны 09 дугаар сарын 27, 28 -ны өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яам, “Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” ТББ, Дорноговь аймгийн “Чандмань Илч” ХХК-тай хамтран Дорноговь аймагт уулзалт, зөвлөгөөнийг явууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг нийт 7 аймгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын дарга, захирал, ерөнхий инженер, ус хангамжийн инженер, эдийн засагч, нягтлан бодогч  нарын 40 гаруй төлөөлөгч нар оролцов.

Уг зөвлөгөөнөөр Нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, салбарын талаар баримтлах бодлого чиглэл, Нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт /жишиг/, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны болон санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, Усны алдагдал илрүүлэх, усны балансыг тооцох арга, Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал, Элэгдэл, хорогдлын шимтгэлийн хэмжээ тооцох, тайлан ирүүлэх тухай, Санхүү, эдийн засгийн тайлан мэдээ болон тарифын санал ирүүлэх тухай, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өнөөгийн байдал, олон улсын туршлага, хөгжлийн цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд харилцан мэдээлэл солилцсоноос гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны давуу тал болон тулгарч байгаа асуудлын талаар мэдээлэл, танилцуулгыг хийж, харилцан туршлага солилцсоноороо онцлогтой боллоо.

Мөн Зохицуулах зөвлөлөөс Нийтийн аж ахуйн  байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг хийж, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас санал авлаа.