Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - “Дулаан шарын гол” ТӨХК

Санал авч байна - “Дулаан шарын гол” ТӨХК

Дархан Уул аймгийн Шарын гол суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Дулаан шарын гол” ТӨХК-аас цэвэр, бохир усны үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.743 төг/л, тоолуургүй тарифыг 1.260 төг/л,
  • ААНБ-ын тарифыг 0.540 төг/л,
  • Төсөвийн байгууллагын тоолууртай тарифыг 1.485 төг/л, тоолуургүй тарифыг 0.675 төг/л
  • Ус түгээх байрны хэрэглэгчийн тарифыг 2.00 төг/л,

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.854 төг/л, тоолуургүй тарифыг 1.448 төг/л,
  • ААНБ-ын тоолууртай тарифыг 1.553 төг/л, тоолуургүй тарифыг 0.621төг/л,
  • Төсөвийн байгууллагын тоолууртай тарифыг 1.708 төг/л, тоолуургүй тарифыг 0.776 төг/л-р батлуулахаар санал ирүүлсэн байна.