Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит есдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит есдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит 9 дүгээр хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хүчингүй болгох болон усны үйлчилгээний бөөний тарифыг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. “Тасган-Эрдэнэ” ХХК, “Ерөөл Ус” ХХК, “Сувдан болор сондор” ХХК-иудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай шинээр олгов.
  2. Сэлэнгэ аймгийн “Цант Орхон” ХХК, Улаанбаатар хотын “Хүннү хотхон” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай сунгав.
  3. Улаанбаатар хотын “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  4. Мөн Улаанбаатар хотын “Өөдөө байгаль” ХХК-ийн усны үйлчилгээний бөөний тарифт зохицуулалт хийв.