Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит тавдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит тавдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит тавдугаар хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр болж, зарим ТЗЭ-дийн тусгай зөвшөөрөл сунгах, тарифт зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р                    зүйлд заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан “Баянбулаг Баянзүрх” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгав.
  2. “Оч гялс өргөө”, “Тэргүүн чансаа”, “Тэлмүүн орд” ХХК-иудын Ус сувгийн удирдах газартай тооцоо хийх цэвэр, бохир усны бөөний тарифт зохицуулалт хийн, Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  3. “Сод эгшиг” ХХК-ийн “ОСНААУГ” ОНӨААТҮГ-тай хийх дамжин хэрэглэгчийн тарифыг батлав.
  4. Хан-Уул дүүргийн 11-р хороо, Анома болон Сарнайх хотхон орчмын хэрэглэгчдэд үйлчлэх “Хайспийд” ХХК-ийн цэвэр ус олборлох нэмэгдэл тарифыг бодит зардалд тулгуурлан тогтоолоо.

Түүнчлэн Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зохицуулах үйлчилгээний хөлсийг шинэчлэн тогтоосон болно.