Нэвтрэх хуудас

Хэвлэх

"Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд тусгай зөвшөөрлийн албаны дарга" ажлын байранд удирдах ажилтан шалгаруулж авна

"Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд тусгай зөвшөөрлийн албаны дарга" ажлын байранд удирдах ажилтан шалгаруулж авна

"Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны нарийн бичгийн дарга бөгөөд тусгай зөвшөөрлийн албаны дарга" ажлын байранд удирдах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Зохицуулах хорооны даргын шууд удирдлагын дор ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, гүйцэтгэлийг хянах, тайлагнах, зөвлөлийн шийдвэрийг ёсчлон гаргуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

Ажлын байрны үүрэг даалгавар

  • Зөвлөлийн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, албадын ажлын уялдаа холбоог хангуулах
  • Ажлын албаны үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлтэд хяналт тавих
  • Зохицуулах зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангуулах, хуралдааныг зохион байгуулах, хурлын тэмдэглэл, түүнээс гарах шийдвэр /тогтоол, тэмдэглэл/-ийг албажуулах,
  • Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэн явуулах аж ахуйн нэгж байгууллагад тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих,
  • Тусгай зөвшөөрлийн албаны өдөр тутмын ажлын зохион байгуулж, хянах
  • Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдолтой дүрэм, журам, аргачлал, зааврыг хууль, эрх зүйн хүрээнд боловсруулах, боловсронгуй болгох
  • Хангагч хэрэглэгчдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэх
  • Даргын албан ажлын хүрээнд харилцагч байгууллага, хувь хүний мэдээллийн баазыг бий болгож, тогтмол үйл ажиллагаатай байлгах
  • Гадны байгууллага, иргэдийг хүлээн авч уулзах уулзалтыг зохион байгуулах
  • Эрхэлсэн ажлын хүрээнд хууль тогтоомжууд, бусад холбогдох стандартыг мөрдөж ажиллах

Тавигдах шаардлага

  • Төрийн удирдлага, эдийн засаг, ус, дулаан хангамжийн чиглэлээр  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй мөн тухайн салбарт 15-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Салбарын эдийн засаг, төсвийн талаар мэргэшсэн байх
  • Зохицуулах ажлын зохих дадлага туршлагатай байх
  • Баг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).

 Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Диплом, гэрчилгээний хуулбар

Бүртгэх хугацаа: 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс тус оны 06 дугаар сарын 04-ны 17.00 цаг хүртэл

Бүртгэх газар: ХСУХАТАҮЗХорооны ажлын албаны байр,