Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит гуравдугаар хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит гуравдугаар хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит гуравдугаар хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргасан  “Сэлэнгэ Зүүнхараа” ОНӨААТҮГ, “Эгц шугам” ХХК-иудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан “Гүний ус” ХХК, “Дундговь ус” ОНӨААТҮГ, “Цонхлон үйлс” ХХК, “Грийтлакс” ХХК болон “Аж богд инженеринг” ХХК-уудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  3. Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Хэрэглэгчдийг чанарын шаардлага хангасан усаар хангаж, бохир ус татан зайлуулах үйлчилгээг тасралтгүй хүргэхэд ус хангамж, ариутгах татуургын байгууллагуудын найдвартай ажиллагаа чухал юм. Иймд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний засвар, сэлбэг хэрэгсэл, материалын үнэ болон цахилгаан дулаан, шатахууны үнийн өөрчлөлттэй уялдуулан цэвэр усны тарифыг айл өрхөд 0.62 төг/л, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагад 1.1-1.6 төг/л, бохир усны тариф айл өрхөд 0.47 төг/л, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагад усны бохирдлоос нь хамааруулан 1.0-1.8 төг/л байхаар зохицуулалт хийлээ.