Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

 “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой болон дэлхийн усны өдрийг тохиолдуулан  БОАЖЯ, Усны академитай хамтран усны салбарын үүсэл, хөгжлийг гэрэл зурагт мөнхлөн үлдээсэн ховор, нандин бүтээлүүдээс бүрдсэн “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн бөгөөд тус үзэсгэлэн нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1 сарын турш Үндэсний түүхийн музейд зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэнгийн нээлт 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болсон бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БХБЯ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Монголын усны академийн ерөнхийлөгч С.Чулуунхуяг, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар болон усны салбарын үе үеийн төлөөллүүд оролцсон юм.