Нэвтрэх хуудас

Хэвлэх

Цэвэр ус дамжуулах шугам хоолойн угаалга хийх үйлчилгээний төлбөр тооцох журмын төсөлд санал авч байна

Цэвэр ус дамжуулах шугам хоолойн угаалга хийх үйлчилгээний төлбөр тооцох журмын төсөлд санал авч байна

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.1.1 дэх заалт, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны 03/3464 тоотыг хэрэгжүүлэх зорилгоор тус Зохицуулах зөвлөлөөс ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд шинээр холбогдож буй  хэрэглэгчийн шугам хоолойн угаалга хийх үйлчилгээний төлбөрийг тооцох журмыг шинээр боловсруулж байна.

Та бүхэн уг журмын төсөлтэй танилцан, 2018 оны 03 дугаар сарын 15-ны дотор тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан саналаа ирүүлнэ үү.

 

 Цэвэр ус дамжуулах шугам хоолойн угаалга хийх үйлчилгээний төлбөр тооцох журмын төслийг эндээс татаж авна уу.