Нэвтрэх хуудас

Хэвлэх

Бор-Өндөр сумын цэвэр усны үйлчилгээний тариф өөрчлөхтэй холбоотой санал авч байна

Бор-Өндөр сумын цэвэр усны үйлчилгээний тариф өөрчлөхтэй холбоотой санал авч байна

   “Монголросцветмет” ХХК-ийн харъяа  “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр"-ээс Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд мөрдөгдөж буй цэвэр усны тариф батлуулах саналаа тус Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Цэвэр ус aхуйн хэрэглэгчийн тарифыг тоолууртай 0.50 төг/л, тоолуургүй 0.75 төг/л, аж ахуйн нэгж байгууллагад тарифыг 3.30 төг/л байхаар,
  • Ус түгээх байрны тарифыг 0.50 төг/л байхаар санал ирүүлсэн байна.