Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, усны үйлчилгээний тарифыг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “УНК” ХХК, “Суманхас” ХХК-уудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “Гавшгай ус” ХХК, “Булган мээж” ХХК, “Ууган хасон” ХХК, “Дэнж хотхон” ХХК, “Ганманлай” ХХК, “Ус боргио” ХХК, “Данхаадай” ХХК-уудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  3. Түүнчлэн хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын зарим ТЗЭ-дийн БОш, бөөний тарифыг шинэчлэн батлав.