Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Орхон аймагт ажиллаа

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Орхон аймагт ажиллаа

Орхон аймагт Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Эрдэнэт Ус ДТСОНӨХК хооронд үүссэн цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулахтай холбоотой маргааныг газар дээр нь судалж, “Эрдэнэт Ус ДТСОНӨХК-ийн усны алдагдлын шалтгааныг тодорхойлж, бууруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор Зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг 2017 оны 07 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллав.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Сэлэнгэ мөрний дагуу байрлах 24 гүний худгаас хоногт дунджаар 50000-60000м3  ус олборлон 2, 3, 4 – р өргөлтийн насосын станцаар дамжуулан, ф-800мм-н 60 км хос шугамаар Эрдэнэт үйлдвэрийг технологийн усаар, Эрдэнэт хотын хүн амыг унд, ахуйн усаар хангадаг байна. Мөн цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 10000м3 усыг механик, биологи болон гүн цэвэрлэгээ хийж 97% цэвэрлэсэн усыг байгальд нийлүүлдэг. 

“Эрдэнэт Ус ДТСОНӨХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төвлөрсөн ус хангамжийн системээс өөрийн шугам сүлжээгээр дамжуулан орон сууцны 12 мянган айл өрх, 1,1 мянган албан байгууллага, аж ахуйн нэгжийг, гэр хорооллын 11,4 мянган айл өрх, 30 орчим аж ахуйн нэгж байгууллагыг Бүрэн бүстийн эх үүсвэрийн 4ш гүний худгаас хоногт дунджаар 320м3 ус олборлон V=100мбагтаамжтай усан сан, 2-р өргөлтийн насосын станц, 34,5 км цэвэр усны шугамаар дамжуулан унд, ахуйн усаар хангаж байна.

 

Гэр хорооллын нийт 77 ус түгээх байртайгаас 58 ус түгээх байрыг ухаалаг системд шилжүүлснээр иргэд 24 цагийн турш үйлчлүүлэх боломжтой болсон байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт Ус ДТСОНӨХК-иуд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ханган ажиллаж  байна.

Ажлын хэсэг Орхон аймгийн болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК,  “Эрдэнэт Ус ДТСОНӨХК-ийн удирдлагуудтай уулзаж үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэж 22 ус дулаан дамжуулах төвд шинээр тоолуур суурилуулах, ашиглахаа больсон хуучин V=2000м3 багтаамжтай 2 усан санг ашиглалтад оруулах хөрөнгийг шийдвэрлэснээр усны алдагдал тодорхой хэмжээнд буурах боломжтой гэдэгтэй санал нэгдэв.

Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, болон “Эрдэнэт Ус ДТСОНӨХК хооронд тохирсон шугам сүлжээний зааг эзэмшлийн хүрээнд, баталгаажсан тоолуураар төлбөр тооцоо хийж, аж ахуйн харилцааны дүрмийн дагуу цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулахаар болов.