Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - 23

Санал авч байна - 23

“Бугант оюу” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа явуулахаар Тусгай зөвшөөрөл шинээр авах болон тариф тогтоолгох саналаа тус Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Цэвэр усанд тоолууртай aхуйн хэрэглэгчийн тарифыг 1.43 төг/л,тоолуургүй ахуйн хэрэглэгчийн тарифыг 2.11 төг/л, аж ахуйн нэгж байгууллагад тарифыг 2.27 төг/л, төсвийн байгууллагад тарифыг 2.11 төг/л, зөөврийн хэрэглэгчийн тарифыг 2.27 төг/л
  • Бохир усанд aхуйн тоолууртай хэрэглэгчийн тарифыг 1.62 төг/л, тоолуургүй ахуйн хэрэглэгчийн тарифыг 2.35 төг/л, аж ахуйн нэгж байгууллагын тарифыг 4.16 төг/л, төсвийн байгууллагын тарифыг 4.16 төг/л-р батлуулахаар санал ирүүлсэн байна.