Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит бус хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, усны үйлчилгээний тариф тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Талын-Илч” ОНӨААТҮГ-т Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Спирт бал бурам” ХХК, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Онги ус суваг” ОНӨААТҮГ, УБ хотын “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Цэнгэлдэх ОСНААК” ХХК, “Голден-Эко” ХХК, “Маргад монгол” ХХК-иудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгалаа.
  3. Говьсүмбэр аймгийн “Талын-Илч” ОНӨААТҮГ-ын БОш болон хэрэглэгчид мөрдөх цэвэр бохир усны тариф, УБ хотын “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын БОш болон “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх бөөний тариф, Тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим байгууллагын “ОСНААУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх бөөний тарифыг тус тус баталлаа.