Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2017 оны ээлжит нэгдүгээр хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах болон хүчингүй болгох, усны үйлчилгээний тарифыг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Тэшиг ус” ОНӨААТҮГ, “Сод эгшиг” ХХК, “Грандпиглет” ХХК, “Далив” ХХК-иудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “Бар сүүлт” ХХК, “Томмасс”ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар сунгав.
  3. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах хүсэлт гаргасан “Хэгсакуа” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.  

Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Хөвсгөл ус суваг” ХХК, “Тэшиг ус” ОНӨААТҮГ,  “УСДУ” ОНӨААТҮГ-уудын цэвэр бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж болон Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг, “Сод эгшиг” ХХК-ийн бөөний тарифыг тус тус батлав.