Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - 9

Санал авч байна - 9

“Хөвсгөл Ус Суваг” ХХК-иас Хөвсгөл аймгийн Мөрөн хотод мөрдөгдөж буй ус хангамж, ариутгах татуургын тариф баталгаажуулах саналаа тус Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Цэвэр ус aхуйн хэрэглэгчийн тарифыг тоолууртай 1.80 төг/л, тоолуургүй 2.00 төг/л, аж ахуйн нэгж байгууллагад тарифыг 2.70 төг/л,
  • Бохир усанд aхуйн хэрэглэгчийн тарифыг тоолууртай 1.90 төг/л, тоолуургүй 2.10 төг/л, аж ахуйн нэгж байгууллагын тарифыг 2.80 төг/л,
  • Зөөврийн ус түгээх байрны цэвэр ус 4.00 төг/л,
  • Тээврээр хүргэлт хийх цэвэр ус 12.1 төг/л, татан зайлуулах бохир ус 12.5 төг/л-р батлуулахаар санал ирүүлсэн байна.