Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 10-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 10-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах болон  усны үйлчилгээний тарифыг тогтоох, тусгай зөвшөөөрлийн нөхцөл шаардлага, техникийн нөхцөл олгох журмыг шинэчлэн батлах  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Хөвсгөл ус суваг” ХХК, “Хаанзаа сервис” ХХК-иудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “СТНАА” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
  3. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах хүсэлт гаргасан “Хаанзаа” ХХК, “Хөвсгөл ус чандмань” ОНӨААТҮГ, “Ус суваг нийтийн аж ахуйн компани” ОНӨААТҮГ, “Блүголд” ХХК-иудын  нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.  
  4. “Грийт лакс” ХХК-ийн цэвэр бохир усны тарифт зохицуулалт хийв.
  5. “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага” болон “Техникийн нөхцөл олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.