Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - 6

Санал авч байна - 6

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний хэрэглэгчийн тарифт өөрчлөлт оруулах Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас ирүүлсэн тооцоо, судалгаа, хүсэлтийг үндэслэн  тус Зохицуулах Зөвлөлийн ажлын албанаас хяналт, тооцоо хийснээр доорхи байдлаар тарифт өөрчлөлт оруулж байгаа тул хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан саналаа өгөхийг хүсье.

Үүнд:

  • Ахуйн хэрэглэгчийн тарифыг 1 литр тутамд Цэвэр усанд 0.05 төгрөгөөр, бохир усанд  0.065 төгрөгөөр;
  • Аж ахуйн нэгж байгууллагын тарифыг 1 литр тутамд Цэвэр усанд 0.15 төгрөгөөр, бохир усанд 0.13 төгрөгөөр -р тус тус нэмэгдүүлэх.

Жич: Дээрхи тарифын өөрчлөлт хийснээр ахуйн хэрэглэгч буюу 1 өрхийн сарын усны төлбөрийн нөлөөлөл нь:

  1. Бага хэрэглээтэй буюу сард 4.5 м3 ус хэрэглэдэг хэрэглэгчийн төлбөр 569 төгрөгөөр
  2. Дундаж хэрэглээтэй буюу сард 12 м3 ус хэрэглэдэг хэрэглэгчийн төлбөр 1518 төгрөгөөр
  3. Их хэрэглээтэй буюу сард 20 м3 ус хэрэглэдэг хэрэглэгчийн төлбөр 2530 төгрөгөөр     тус тус өсөхөөр  байгаа болно.