Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 6-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 6-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, усны үйлчилгээний үнэ, тарифыг шинэчлэн тогтоох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргасан “Дэд бүтэц иненеринг” ХХК, “Түмэн наяд хайрхан” ХХК, “Тэмүүн эгшигт өргөө” ХХК-иудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл  сунгуулах хүсэлт гаргасан “Чандмань Баянхонгор” ХК-н  тусгай зөвшөөрлийг 3-н жилээр сунгав.
  3. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.3-т заасны дагуу “Хүч сервис” ХХК, “Бат-Урсгал” ХХК-иудын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  4. Уг хурлаар “Дэд бүтэц иненеринг” ХХК, “Түмэн наяд хайрхан” ХХК, “Тэмүүн эгшигт өргөө”  ХХК-иуд болон “Орхон аймаг”, “Сэлэнгэ аймгийн Мандал сум”-уудын цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний үнэ тарифыг шинэчлэн тогтоов.