Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 5-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 5-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит V хурал  2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

-  “Ус Ду” ОНӨААТҮГ-ын хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жил, “Эрдэнэт-Ус Дулаан түгээх сүлжээ” ХК, “Эс Жи Ливинг” ХХК, “Морьттүнгэ” ХХК, “Таункомфорт” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус 3 жилийн хугацаатай сунгаж, “Богд-Асар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

- “Таункомфорт” ХХК-ын борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн, “Баатар дулаан хан” ХХК, “Чандмань хүрд” ХХК, “Богд асар инженеринг” ХХК –ын цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тарифыг, “Бьюлдинг мэйнтэнэнс сервисес” ХХК-ийн бохир усны үйлчилгээний бөөний тарифыг тус тус хянаж, баталлаа.

-  “Эс Жи Ливинг” ХХК-д эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, СӨХ-ны үйл ажиллагааг давхар хариуцдагийг зогсоох үүрэг даалгаврыг өгөв.