Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 3-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 3-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргасан  “Эмпати хаус”, “Цэцэн бэйс” ХХК-иудад тусгай зөвшөөрлийг 3 жилээр олгов.

Мөн “Чандмань-Увс” ХХК, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ, “Ундарга”ХХК болон “Хаусинг Холд” ХХК-иудын тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус сунгав.

2. Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/301 тоот тушаалаар хэрэглэгчийн усны нормд өөрчлөлт орсонтой холбогдуулан “Тоолуургүй хэрэглэгчдийн тарифт зохицуулалт хийх” тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Үүний үр дүнд зарим Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  хүн амын цэвэр, бохир усны үйлчилгээний тоолуургүй тарифт зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Тусгай зөвшөөрөл сунгуулсан “Чандмань-Увс” ХХК, “Ундарга” ХХК, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудад эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, техник технологийг шинэчлэх, хэрэглэгчийн тоолууржилтын түвшинг нэмэгдүүлэх, усны алдагдал, орлого болоогүй усыг бодитоор тооцож, түүнийг бууруулах талаар арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгаврыг өгч, авах арга хэмжээний талаарх төлөвлөгөөг тус Зохицуулах зөвлөлд ирүүлэхээр болов.