Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2015 оны ээлжит VII хурал болов

Тус Зохицуулах зөвлөлийн ээлжит 07 дугаар хуралдаан 2015 оны 07-р сарын 28-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу орон сууцны ашиглалт үйлчилгээ  эрхлэхээр тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргасан дараах байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгов. Үүнд:

  • “Голд компас” ХХК
  • “ГЭБА” ХХК
  • “Эс Ди сервис” ХХК
  • “УБТЗ-ын харъяа Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар анги” 

2. Дээрх байгууллагуудаас “УБТЗ-ын харьяа Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар анги” нь шинэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж байгаатай   уялдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний менежментийг сайжруулах,  аж ахуйн дотоод тооцоог сайжруулах, инженерийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, усны алдагдал, орлого болоогүй усыг бодитоор тооцож, түүнийг бууруулах талаар арга хэмжээ авах, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг чадавхижуулах, эдийн засаг, өртөг зардлын анализ хийж, үргүй зардлыг бууруулах төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахаар 6 сарын хугацаатай үүрэг даалгаврыг өгч, биелэлтийг ирүүлэхээр болов.