Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 2-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 2-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар “Дай цэцэн” ХХК-д тусгай зөвшөөрөл шинээр олгон, “Чандмань тал” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож,  баталлаа.

Мөн Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинэчлэн тогтоох, “Үйлдвэрлэл, үйлчилгээний бохир усны тариф тооцох” аргачлалыг тус тус хэлэлцэн батлав.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинэчлэн баталснаар ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг олон улсын чанарын стандартын хэм хэмжээнд ойртуулах, шаардлага хангасан байгууллагуудын тусгай зөвшөөрлийг 3-5 жилээр сунгах, тусгай зөвшөөрлийн өргөдлийн материал бүрдүүлэлтийг хөнгөвчлөх зэрэг нөхцлийг бүрдүүллээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээний бохир усны тариф тооцох аргачлал нь үйлдвэрийн хаягдал усыг Ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 6561:2015 болон Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэх улмаар цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг горимын дагуу хэвийн хэмжээнд явуулах боломжийг дээшлүүлэх  зорилготой юм.